Monday, January 21, 2008
Thursday, January 17, 2008
Ангийн магистрантуудын ам бүлийн судалгаа
Гутлын жижиг yйлдвэрийн гоёлын гутал хийх тoсoл
Saturday, January 12, 2008
Зах зээлийн тэнцвэр
Thursday, January 10, 2008
Манай ангийн залуу магистрантууд
Суурь стратеги
Суурь стратеги нь зорилгоо тодорхойлохыг хэлнэ. Төр юуг хийж юуг эс хийх, юунд оролцож юунд эс оролцохыг тодорхойлдог. Төрийн суурь үүрэг удирдан жолоодох болохыг тодорхойлсон учраас шинэтгэлийн суурь стратеги хэмээн нэрлэдэг. Суурь стратегийн хүрээнд бид шинэтгэлийн зорилго, үүрэг, чиглэлийг тодорхойлно. Шинэтгэлийн зорилго, чиглэл, үүрэг тодорхой болсоноор хөгжлийн зөв гольдрог руу орох боловч хөгжлийг хурдасгаж чадахгүй. Шинэтгэлийн аль хэр хурдацтай хөгжих нь бусад дөрвөн стратегиас хамаарна. Суурь стратеги нь төрийн удирдан жолоодох үүргийг хөгжүүлэхэд чиглэсэн ба бусад дөрвөн стратеги нь уг зорилгод хүрэх үйл ажиллагааг сайжруулахад туслана. Зүйрлэн хэлбэл суурь стратеги хаана очих замыг зааж харин бусад стратегиуд нь хүрэх газраа очиход туслана. Шинэтгэл эдгээр дөрвөн стратегийн хамтын уялдаатай хэрэгжиж байж амжилтад хүрэх ба аль нэг стратеги доголдвол гольдрогоосоо гажих аюулд хүргэж болзошгүй.
Хяналтын Стратеги
Хяналтын төвлөрлийг сааруулах
Хяналтын стратеги бол хяналтыг дээрээс доош нь шилжүүлэх үйл явц юм. Хяналт өөрчлөгдөж байгааг хүмүүс янз бүрээр шүүн үздэг.
Эхний хэсэг хүмүүс бюрократ хяналт үгүй болсоноос замбараагүй байдал, хээл хахуулийн орчин бүрдэнэ гэж айдаг. Ажилтнуудад эрх мэдэл өгсөнөөр дүрэм журмыг үл ойшоож, дураараа шийдвэр гаргаж улсын хөрөнгийг үрэн таран хийнэ хэмээн болгоомжилдог.
Хоёрдах үзэл бол бюрократ хяналт хүний зан үйлийг хязгаарлаж дүрэм журмаар хүлсэнээр үр дүнд хүрэхгүй гэж үздэг. Хяналтаар авлигыг зогсоож дүрэм журам ихсэх нь ажлыг сайжруулах баталгаа бас биш юм.
Манай ангийнхан багшийн хамт
Wednesday, January 9, 2008
Б.Гэйтс шинэ технологио танилцуулав
Бидний бүтээсэн шинэ техник нь ирэх 5 жилд хүн бүхний эрэлт хэрэгцээг хангах болно хэмээв.Тэрбээр цааш нь хэлэхдээ бид "Vista" хэмээх үйлдлийн систем бүтээснээрээ бахархаж байгаа.Хүний эрэлт хэрэгцээ хязгааргүй хэрэглэлгчдийн шүүмжлэл нь манай бүтээгдэхүүний ололттой болон дутагдалтай талыг тодорхойлоход ихээхэн дөхөм болсон нэж онцлон дурдсан байна.