Суурь стратеги нь зорилгоо тодорхойлохыг хэлнэ. Төр юуг хийж юуг эс хийх, юунд оролцож юунд эс оролцохыг тодорхойлдог. Төрийн суурь үүрэг удирдан жолоодох болохыг тодорхойлсон учраас шинэтгэлийн суурь стратеги хэмээн нэрлэдэг. Суурь стратегийн хүрээнд бид шинэтгэлийн зорилго, үүрэг, чиглэлийг тодорхойлно. Шинэтгэлийн зорилго, чиглэл, үүрэг тодорхой болсоноор хөгжлийн зөв гольдрог руу орох боловч хөгжлийг хурдасгаж чадахгүй. Шинэтгэлийн аль хэр хурдацтай хөгжих нь бусад дөрвөн стратегиас хамаарна. Суурь стратеги нь төрийн удирдан жолоодох үүргийг хөгжүүлэхэд чиглэсэн ба бусад дөрвөн стратеги нь уг зорилгод хүрэх үйл ажиллагааг сайжруулахад туслана. Зүйрлэн хэлбэл суурь стратеги хаана очих замыг зааж харин бусад стратегиуд нь хүрэх газраа очиход туслана. Шинэтгэл эдгээр дөрвөн стратегийн хамтын уялдаатай хэрэгжиж байж амжилтад хүрэх ба аль нэг стратеги доголдвол гольдрогоосоо гажих аюулд хүргэж болзошгүй.
Thursday, January 10, 2008
Суурь стратеги
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment