Thursday, January 10, 2008

Хяналтын Стратеги

Хяналтын төвлөрлийг сааруулах

Хяналтын стратеги бол хяналтыг дээрээс доош нь шилжүүлэх үйл явц юм. Хяналт өөрчлөгдөж байгааг хүмүүс янз бүрээр шүүн үздэг.

Эхний хэсэг хүмүүс бюрократ хяналт үгүй болсоноос замбараагүй байдал, хээл хахуулийн орчин бүрдэнэ гэж айдаг. Ажилтнуудад эрх мэдэл өгсөнөөр дүрэм журмыг үл ойшоож, дураараа шийдвэр гаргаж улсын хөрөнгийг үрэн таран хийнэ хэмээн болгоомжилдог.

Хоёрдах үзэл бол бюрократ хяналт хүний зан үйлийг хязгаарлаж дүрэм журмаар хүлсэнээр үр дүнд хүрэхгүй гэж үздэг. Хяналтаар авлигыг зогсоож дүрэм журам ихсэх нь ажлыг сайжруулах баталгаа бас биш юм.

Гуравдах үзэл бол бүх төрлийн хяналтыг үгүйсгэж болохгүй. Төр санхүүгийн аудитийн хяналт тавьж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөж таслан зогсоох ёстой гэж үздэг. Компьютер технологи хөгжсөн өнөө үед санхүүгийн аливаа асуудлыг хялбархан хянах боломжтой болж байна

No comments: