Thursday, January 17, 2008

Ангийн магистрантуудын ам бүлийн судалгаа

Ам бyлийн судалгаа.Улс Торийн Боловсролын Академийн дэргэдэхи Либерти дээд сургуулийн oвлийн ангийн магистрантуудын ам бyлийн судалгааг хувиар илэрхийлж гаргалаа.Нийт 21 магистран хамрагдсанаас ихэнхи олонхи нь 3 ам бyлтэй.Таваас дээш ам бyлтэй 2 магистрант байна.Сyyлийн yед хyн амын oсoн нэмэгдэх байдал сайн байгаа бoгooд тoрooс халамжын хууль батлан хэрэгжyyлж буйтай холбоотой юм.

Гутлын жижиг yйлдвэрийн гоёлын гутал хийх тoсoл

Гутлын жижиг үйлдвэрт нийт 9 ажилчдын хамтын хүрээнд гоёлын гутал үйлдвэрлэсэн.Гутал үйлдвэрдлэхийн тулд 9 ажилчдыг 3 бүлэг хэсэгт хувааж 1 сар 7 хоногийн хугацаанд 50 гутал үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэн гаргаад байна.Дараагийн сард хавар намрын эрэгтэй эмэгтэй нийт 80 гутлыг үйлдвэрлэх гэж байгаа тул ,энэ хугацаанд үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмж оруулах, ажилчдын тоог нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэх гэж байна.

Saturday, January 12, 2008

Зах зээлийн тэнцвэр

Монгол улс нь 1990 онд ардчилал зах зээлийн замаар замнаж ард иргэдээ хувийн эд хөрөнгөтэй байхыг хуулиар зөвшөөрч эрхийг нь олгосон билээ.Тиймээс зах зээлийн харилцаанд оролцогч талууд болох иргэн, аж ахуйн нэгж компани, төр гэсэн гурван субъект эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу оролцдог.Зах зээл дэхь эрэлт буюу бараа үйлчилгээ худалдан авах төлөвлөлт нь нийлүүлэлттэй адил байвал энэ нь зах зээлийн тэнцвэр болно.Мөн зах зээлийн тэнцвэрт гадаад хүчин зүйлс тухайлбал нийгмийн байдал, гэнэтийн төлөвлөгдөөгүй зардал гарч болно.Гадаад улс орнуудын ханвив тусламж, зээл нь зах зээлийн тэнцвэрт байдалд нөлөөлнө.Мөн нийлүүлэлт их бол зах зээл дээр үнэ буурах үзэгдэл гарах ба эрэлт өсвөл үнэ дагаж өснө.

Thursday, January 10, 2008

Ангидаа


Сүхбаатар бид хоёр. Бид
хичээл дээр ойрхон суудаг юм.Тэгээд ч их дотно билээ.

Манай ангийн залуу магистрантууд


Манай ангид ихэвчлэн 40 -өөс дээш насны хүмүүс суралцдаг.Харин бид дөрөв залуучууд./зүүн гар талаас Б.Сүхбаатар, Э.Пүрэвхүү, Ч.Мөнххүрэл, Э.Батхүү нар/

Хичээл дээр


Эдийн засгийн бодлого хичээл дээр илтгэл тавьж байгаа нь

Суурь стратеги

Суурь стратеги нь зорилгоо тодорхойлохыг хэлнэ. Төр юуг хийж юуг эс хийх, юунд оролцож юунд эс оролцохыг тодорхойлдог. Төрийн суурь үүрэг удирдан жолоодох болохыг тодорхойлсон учраас шинэтгэлийн суурь стратеги хэмээн нэрлэдэг. Суурь стратегийн хүрээнд бид шинэтгэлийн зорилго, үүрэг, чиглэлийг тодорхойлно. Шинэтгэлийн зорилго, чиглэл, үүрэг тодорхой болсоноор хөгжлийн зөв гольдрог руу орох боловч хөгжлийг хурдасгаж чадахгүй. Шинэтгэлийн аль хэр хурдацтай хөгжих нь бусад дөрвөн стратегиас хамаарна. Суурь стратеги нь төрийн удирдан жолоодох үүргийг хөгжүүлэхэд чиглэсэн ба бусад дөрвөн стратеги нь уг зорилгод хүрэх үйл ажиллагааг сайжруулахад туслана. Зүйрлэн хэлбэл суурь стратеги хаана очих замыг зааж харин бусад стратегиуд нь хүрэх газраа очиход туслана. Шинэтгэл эдгээр дөрвөн стратегийн хамтын уялдаатай хэрэгжиж байж амжилтад хүрэх ба аль нэг стратеги доголдвол гольдрогоосоо гажих аюулд хүргэж болзошгүй.

Хяналтын Стратеги

Хяналтын төвлөрлийг сааруулах

Хяналтын стратеги бол хяналтыг дээрээс доош нь шилжүүлэх үйл явц юм. Хяналт өөрчлөгдөж байгааг хүмүүс янз бүрээр шүүн үздэг.

Эхний хэсэг хүмүүс бюрократ хяналт үгүй болсоноос замбараагүй байдал, хээл хахуулийн орчин бүрдэнэ гэж айдаг. Ажилтнуудад эрх мэдэл өгсөнөөр дүрэм журмыг үл ойшоож, дураараа шийдвэр гаргаж улсын хөрөнгийг үрэн таран хийнэ хэмээн болгоомжилдог.

Хоёрдах үзэл бол бюрократ хяналт хүний зан үйлийг хязгаарлаж дүрэм журмаар хүлсэнээр үр дүнд хүрэхгүй гэж үздэг. Хяналтаар авлигыг зогсоож дүрэм журам ихсэх нь ажлыг сайжруулах баталгаа бас биш юм.

Гуравдах үзэл бол бүх төрлийн хяналтыг үгүйсгэж болохгүй. Төр санхүүгийн аудитийн хяналт тавьж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мөрдөж таслан зогсоох ёстой гэж үздэг. Компьютер технологи хөгжсөн өнөө үед санхүүгийн аливаа асуудлыг хялбархан хянах боломжтой болж байна

Манай ангийнхан багшийн хамт


Төрийн санхүүгийн хичээлийн багштай бид хичээлийн завсарлагаанаар хамтдаа "блогдоо" мөнхөлж үлдээхээр авахуулсан болмой

Wednesday, January 9, 2008

Б.Гэйтс шинэ технологио танилцуулав

АНУ-ын тэрбумтан "Майкрософт" компанийг үндэслэн байгуулагч Б.Гэйтс "BBC"-т ярилцлага өгөхдөө шинэ технологио танилцуулсан байна.Тэрбээр шинэ үйлдлийн систем нь мэдрэмж хөдөлгөөнөөр ажилдаг байжээ.Компьютерийн гар хулгана нь нэлээд нарийн үйлдлийг мэдрэх чадвартай байгаа нь бидний юу хүсч буйг мэдэрч, зурж бичих, ярих зэрэг олон үйлдлийг гүйцэтгэх юм.Өнгөрсөн жил гарсан "Vista" гэх үйлдлийн систем нь дэлхийн өнцөг бүрт тархсан.Гэвч хүмүүс уг программын талаар нэлээд шүүмжлэллттэй хандсан юм.
Бидний бүтээсэн шинэ техник нь ирэх 5 жилд хүн бүхний эрэлт хэрэгцээг хангах болно хэмээв.Тэрбээр цааш нь хэлэхдээ бид "Vista" хэмээх үйлдлийн систем бүтээснээрээ бахархаж байгаа.Хүний эрэлт хэрэгцээ хязгааргүй хэрэглэлгчдийн шүүмжлэл нь манай бүтээгдэхүүний ололттой болон дутагдалтай талыг тодорхойлоход ихээхэн дөхөм болсон нэж онцлон дурдсан байна.

Цагаан-уул цэцгийн нэгэн төрөл цэцэг

(Ховд аймгийн хар ус нуурт)


"Дуна цагаан өвлийн ой"

(Хөвсгөл аймгийн)